Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Гүржийн шигшээтэй тоглоно
Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн эсрэг хийх албан ёсны нөхөрсөг тоглолт ОУХБХ-ны өдрүүд (FIFA days)-ээр буюу ирэх 3 дугаар сарын 25-нд Гүрж улсын Батуми хотод болно.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг анх удаа Европын багтай хүч үзэхээр боллоо. Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Испаний Валенсиа клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубийн супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан Гүржийн шигшээ багтай тоглох гэж байна.
Дэлхийн чансааны 78 дугаар байрт эрэмбэлэгдэж буй Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн эсрэг хийх албан ёсны нөхөрсөг тоглолт ОУХБХ-ны өдрүүд (FIFA days)-ээр буюу ирэх 3 дугаар сарын 25-нд Гүрж улсын Батуми хотод болно.


















