Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон улсад амжилттай хэрэгжиж буй бодлого,
Мэдээллийн алба

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон улсад амжилттай хэрэгжиж буй бодлого, арга туршлага, дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон аж ахуй нэгж байгууллагууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачлага гарган ажиллаж буй иргэдийн төлөөлөл зэрэг 40 хүн оролцож бусдын өмчийг хулгайлах гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгах, иргэд, олон нийтийг сэрэмжлүүлэх “Сэрэмжилье-Нэгдье” арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн үеэр цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нарантуул, Хүчит шонхор, Да хүрээ, Өгөөмөр захын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулав.


















