Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүллээ

Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байсан автомашины гурвалжин цонхыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г хагалж эд зүйл хулгайлж байсан, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүллээ
Хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 8 дугаар байрны гадна байсан автомашины гурвалжин цонхыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г хагалж эд зүйл хулгайлж байсан, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27 дугаар байрны гадна байсан автомашины хаалганы шилийг тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Э хагалан эд зүйл хулгайлж байсан гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.

Ийм иргэд ТА бүхэн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул манаатай, хяналтын камертай зогсоолд байршуулан автомашиндаа эд зүйл үлдээхгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Хуваалцах