Хулгайн замаар зорчиж, дуудлага өгсөн иргэнээс бүх зардлыг гаргуулна
Сар шинийн баяраар иргэдийн хөдөлгөөнийг багасгах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот руу орох, гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан.
Мэдээллийн алба

Сар шинийн баяраар иргэдийн хөдөлгөөнийг багасгах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот руу орох, гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан. Ингэхдээ байнгын 8 шалган нэвтрүүлэх товчоо болон шороон замаар Улаанбаатар хот руу нэвтэрдэг бүх замуудад Тээврийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, хяналт хийсээр байна.
Энэ хугацаанд зөвхөн аймгуудын Онцгой комиссын бичигтэй болоод тусгай үүрэг гүйцэтгэж байгаа Яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм. Тиймээс иргэд хулгайн гэх тодотголтой замыг сонгож зорчихгүй байхыг онцгой анхааруулж байна. Хэрвээ хулгайн замаар зорчиж, эрсдэлд орсон бол Яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнээс түргэн, цагдаа, онцгой гэх мэт байгууллагуудын зардлыг гаргуулах юм.


















