Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулна

Дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтын эрхзүйн баримт бичгийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд хүсэлт тавьсны дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулна
Хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулна. Зураг: МҮОНРТ

Дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтын эрхзүйн баримт бичгийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 2-6-ны өдрүүдэд тус холбооны Ази, Номхон далайн бүсийн газраас Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн хуулийн хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Габриэлл Эмэрү Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

Хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Габриэлл Эмэрү Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох эрхзүйн баримт бичгүүдтэй танилцаж, цаашид хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгоход хууль эрхзүйн баримт бичгийг хэрхэн шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зөвлөмж боловсруулахаар тогтов.

Хуваалцах