Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүн аалз” киноны гуравдугаар анги хийгдэх эсэх нь эргэлзээтэй

дээрх хоёр кино компанийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд нааштай тохиролцолд хүрч магадгүй аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүн аалз” киноны гуравдугаар анги хийгдэх эсэх нь эргэлзээтэй
“Хүн аалз” киноны гуравдугаар анги хийгдэх эсэх нь эргэлзээтэй. Зураг: МҮОНРТ

“Марвел” студийн дараагийн Төмөр хүн буюу “Avengers багийн ахлагч хэмээн нэрлэгдээд байсан “Хүн аалз” киноны шинэ анги өнгөрсөн долоодугаар сарын 2-нд нээлтээ хийсэн. “Spiderman: Far from home” буюу “Хүн аалз гэрээсээ явсан нь” киног өмнөх ангийн найруулагч Жон Ваттс найруулж, Холливудын жүжигчин Том Холанд гол дүрд тоглосон билээ.

Тус бүтээл нээлтээ хийсэн даруйдаа АНУ-ын зах зээлээс 39.3 сая ам долларын ашиг орлого, БНХАУ, Японд гарснаасаа хойш 110 сая ам.доллар цуглуулсан. Мөн “Хүн аалз гэрээсээ явсан нь” кино нээлтээ хийснээс хойш 14 дэх хоногтоо олон улсаас нийт 850 сая ам.долларын ашиг олсон. Гэвч дээрх баатрын эрхийг эзэмшигч “Sony” болон хамтран ажиллаж байсан “Disney” кино компани хэлэлцээрт хүрээгүйн улмаас эл кино төсөл цуцлагдаж, “Марвел” студийн супер баатруудаас “Хүн аалз” хасагдахдаа тулсан билээ.

Тэгвэл дээрх хоёр кино компанийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд нааштай тохиролцолд хүрч магадгүй аж.

Сонирхуулахад, Хүн аалзын дүрийг анх Стэн Лий 1962 онд танилцуулсан. Ийн Питер Паркер комикийн дөрвөн алдартай дүр (Superman, Batman, Wolverine, Spiderman)-ийн нэг болсон билээ.

Хуваалцах