Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд “Эх дэлхийн өдөрлөг”-ийг зохион байгуулав

Анх АНУ-ын сенатор Гейлорд Нелсоны санаачилгаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 192 орон, 1 тэрбум гаран хү

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд “Эх дэлхийн өдөрлөг”-ийг зохион байгуулав
“Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд “Эх дэлхийн өдөрлөг”-ийг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Анх АНУ-ын сенатор Гейлорд Нелсоны санаачилгаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 192 орон, 1 тэрбум гаран хүмүүс эх дэлхийгээ байгаль орчноо хамгаалахын төлөө жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг билээ.

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас “Эх дэлхийн өдөр”-ийг “Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд амьдарч байгаа гэр минь болсон эх дэлхийнхээ ирээдүйг хайрлан хамгаалахын төлөө Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэх зорилгоор “Эх дэлхийдээ хөрөнгө оруулцгаая” гэсэн уриатай тэмдэглэж байна.

Өдөрлөгийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, оюутнуудын төлөөлөл болон иргэд өргөнөөр оролцлоо.

Хуваалцах