Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ

Хүүхэлдэйн баатрын дүртэй хүндэт харуулыг олон нийтэд сурталчилсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ
Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ. Зураг: МҮОНРТ

3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг ийнхүү бүтээжээ.

Түүний энэхүү бүтээл олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Хүүхэлдэйн баатрын дүртэй хүндэт харуулыг олон нийтэд сурталчилсаар байна.

Уран бүтээлч Б.Энхтөр “Миний бүтээж байгаа төрх бүгдээрээ нэг. Хүүгийн төрхөөр дагнан морь унуулж, бөхийн засуул болгосон бол энэ удаа хүндэт харуулын цэрэг болгож зурлаа. Цаашдаа цэргийн бүтээлээр дагнах сонирхолтой байна. Цэргийн хөгжимчин, цэргийн холбоочин, танкчин, шүхэрчин зэрэг олон хувилбараар бүтээх сонирхолтой байгаа” гэлээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах