Хүндийн өргөлтийн 170 гаруй тамирчин аваргаа тодруулж байна
Өчигдөр энэ долоо хоногт Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид өрсөлдлөө. Тодруулбал, “Токио 2017” залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Золбоо, Ч.Нямзул, 63 кг-д Г.Анужин нар өрсөлдсөн.
Мэдээллийн алба

Спортын төв ордны 'А' зааланд 'Turkish Airlines' компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. 2017 оны залуучуудын УАШТ-д 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63 кг, эрэгтэйчүүдийн 50, 56, 62 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Баасанжаргал огцом өргөлтөөр улсын рекордыг 77 кг болгон шинэчлэн тогтоолоо. Мөн энэ жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин О.Алтан-Од огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр 118 кг өргөсөн амжилтаар спортын дэд мастер цолны болзол хангажээ.
Өчигдөр энэ долоо хоногт Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид өрсөлдлөө. Тодруулбал, “Токио 2017” залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Золбоо, Ч.Нямзул, 63 кг-д Г.Анужин нар өрсөлдсөн. Тэднээс залуучуудын УАШТ-д Б.Золбоо 48 кг, Г.Ануужин 63 кг-д түрүүлсэн бол Ч.Нямзул 53 кг-д мөнгөн медаль хүртлээ.
Г.Анужин энэ жилийн 'Токио-2017' залуучуудын ДАШТ-д 63 кг-д огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон билээ. Тэрбээр 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байсан юм.
Тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулья:
Эмэгтэй:
48 кг:
ОУХМ Б.Золбоо /Аврагч/ - 149 кг /81+68/
О.Төгс-Эрдэнэ /”Аврагч”/ - 87 кг /42+45/
Б.Лхагважаргал /”Алдар”/ - 69 кг /33+69/
53 кг:
ОУХМ Г.Баасанжаргал /Алдар/ - 164 кг /77+87/ Огцом өргөлтөөр залуучуудын улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Ч.Нямзул /Аврагч/ - 151 кг /71+80/
Б.Тунгалаг /ТСБТСДС/ - 128 кг /58+70/
58 кг:
ОУХМ Б.Мягмарцэрэн /Алдар/ - 172 кг /80+92/
Спортын мастер Б.Хонгорзул /Алдар/ - 140 кг /63+77/
К.Айнур /Алдар II/ - 96 кг /44+96/
63 кг:
ОУХМ Г.Ануужин /Аврагч/ - 197 кг /92+105/
ОУХМ Э.Энхтамир /Алдар/ - 161 кг /75+86/
Спортын мастер Э.Бурмаа /Алдар/ - 155 кг /70+85/
ЭРЭГТЭЙ:
50 кг:
Ц.Төртогтох /Хилчин/ - 143 кг /63+80/
Нямхишиг /Дархан/ - 137 кг /60+77/
Б.Лувсандамба /Өвөрхангай/ - 137 кг /61+76/
56 кг:
О.Далдансамбуу /Өвөрхангай/ - 191 кг /85+106/
Г.Өнөболд /Алдар/ - 187 /83+104/
У.Баярхүү /Алдар II/ - 156 /71+85/ тус тус медальт байрт шалгарлаа.
62 кг:
Спортын дэд мастер Б.Ууганбаатар /Алдар/ - 226 кг /106+120/
Б.Нямбаатар /Алдар/ - 180 кг /80+100/
Н.Дөлгөөн /ТСБТСДС/ - 157 кг /72+85/
Тэмцээний сүүлийн өдөр өнөөдөр бөгөөд хүнд жингийн тэмцээнээр өндөрлөнө.


















