Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүндийн өргөлтийн ДАШТ-д гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө

Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд Колумб улсын Богота хотод болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндийн өргөлтийн ДАШТ-д гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө
Хүндийн өргөлтийн ДАШТ-д гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд Колумб улсын Богота хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Сонирхуулахад, Бахрейн улсад болсон энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртсэн билээ.

Хуваалцах