Хүндийн өргөлтийн ДАШТ-д М.Анхцэцэг тэргүүтэй долоон тамирчин өрсөлдөнө
ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон Улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. Иймд энэ удаагийн ДАШТ-д амжилт дүүрэн оролцож, олимпийн эрх олныг авах болов уу гэж дасгалжуулагчид нь хэлж байна.
Мэдээллийн алба

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-ы хооронд Тайланд улсын Паттая хотноо болно.
Уг ДАШТ-д эх орноо төлөөлж үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй долоон тамирчин өрсөлдөнө.
ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон Улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. Иймд энэ удаагийн ДАШТ-д амжилт дүүрэн оролцож, олимпийн эрх олныг авах болов уу гэж дасгалжуулагчид нь хэлж байна.
Сонирхуулахад, Тайланд Улсад хүндийн өргөлтийн олон тэмцээн зохиогддог ба өнгөрсөн жил л гэхэд Бангкок хотноо Г.Ануужин , Э.Билэгсайхан нар “Дэлхийн цом”-ын хошой аварга болсон билээ.


















