Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын аваргууд тодорлоо

“Рио 2016” зуны олимпийн наадмын хүндийн өргөлтийн спортын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн түлхэлттэй өргөлтийн тэмцээн аваргуудаа шалгарууллаа. Энэ жингийн А” хэсэгт нийтдээ 7 тамирчин өрсөлдсөнөөс:

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын аваргууд тодорлоо
Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Рио 2016” зуны олимпийн наадмын хүндийн өргөлтийн спортын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн түлхэлттэй өргөлтийн тэмцээн аваргуудаа шалгарууллаа. Энэ жингийн А” хэсэгт нийтдээ 7 тамирчин өрсөлдсөнөөс БНАСАУ-ын тамирчин Рим Жон Сим түлхэлттэй өргөлтөөр 153 кг-ыг огцом өргөлтөөр 121 кг-ыг өргөж нийлбэр дүнгээр 274 кг-ыг өргөснөөр алтан медалийн болзол хангаж, “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо.

Тэрбээр 2012 оны олимпод 69 кг-ын жинд өрсөлдөж Лондонгийн олимпийн аварга болж байсан бол энэ олимпод 75 кг-д жин өгсөн оролцож түрүүлснээр олимпийн хошой аварга боллоо. Түүний хувьд 1993 онд төрсөн өдгөө 23 настай залуу тамирчин юм.

Харин Белариусын тамирчин Дарья Наумова нь түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ыг, огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж нийлбэр дүнгээр 258 кг-ыг өргөснөөр “РИО 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.

Мөн Испанийн тамирчин Лидия Валентин Перез түлхэлттэй өргөлтөөр 141 кг-ыг, огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж нийлбэр дүнгээр 257 кг-ыг өргөснөөр “РИО 2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм.

Хуваалцах