Хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Тэмцээнд ОУХМ 16, спортын мастер цолтой 14 тамирчин багтсан бөгөөд тэдний дунд Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид багтжээ.
Мэдээллийн алба

Спортын төв ордны 'А' зааланд 'Turkish Airlines' компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Энэ оны залуучуудын УАШТ-д 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулах юм. Тэмцээнд ОУХМ 16, спортын мастер цолтой 14 тамирчин багтсан бөгөөд тэдний дунд Японы Токиод болсон залуучуудын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид багтжээ.
Тодруулбал, “Токио-2017” залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Золбоо, Ч.Нямзул, 63 кг-д Г.Анужин нар өрсөлдөнө. Г.Анужин огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байрт орсон билээ. Тэрбээр 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байв.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болох бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө.


















