Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна

Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр баталж, хэрэгжсэнээс хойш 7 мянга орчим хоршоонд 68 мянга гаруй малчин нэгджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна
Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна. Зураг: МҮОНРТ

Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна.

Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр баталж, хэрэгжсэнээс хойш 7 мянга орчим хоршоонд 68 мянга гаруй малчин нэгджээ.

Одоогоор хөнгөлөлттэй зээлд 5 мянга 400 гаруй хоршооны 17 мянган малчин хамрагдаад байна.

Ингэснээр хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ.

Үүний 40 орчим хувийг өвөлжилтийн бэлтгэл хангах, ногоон тэжээл тариалах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна.

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн ярианд анхаарлаа хандуулна уу.

Mongolian National Radio · Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна

Зудын эрсдэлийн үнэлгээ хийх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хоршоологчдын санал хүсэлт авах, зөвлөн туслах Шуурхай бүлэг 330 суманд ажиллаж байна.

Хуваалцах