Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын тавьсан хүсэлтийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар зарим төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын бүрэлдэхүүнд хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодыг төлөөлж, Монголын Хөнгөн үйлдвэрийн Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Хөнгөн үйлдвэрийн мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын тавьсан хүсэлтийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар зарим төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын бүрэлдэхүүнд хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодыг төлөөлж, Монголын Хөнгөн үйлдвэрийн Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Тамир, Монголын оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны захирал Ч.Энхзаяа, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбат нар оролцсон.

Тэд салбарынхнаа төлөөлөн дараах асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн.

-Хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч нарыг нийгмийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамааруулах тал дээр дэмжлэг үзүүлэх,
-Ажлын байраа хадгалж байгаа болон зохистой ажлын байрыг бий болгож байгаа аж, ахуйн нэгж байгууллагад дэмжлэгийн механизмыг нэмэгдүүлэх,
-Хөнгөн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт их байгааг харгалзан хүний нөөцийг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, хөнгөн үйлдвэрийн салбарт анхаарч энэ салбарын хүний нөөцийг дотоодод бэлтгэх, гадаадад ажиллах хүч бэлдэх тал дээр дэмжлэг үзүүлж Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллах
-Салбарын боловсон хүчнийг ажлын байран дээр бэлтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагыг дэмжих,
-Мэргэжил сонголтын үеэр хөнгөн үйлдвэрийн салбарыг сурталчилан танилуулах кампанит ажил хийхэд дэмжлэг үзүүлэх
- Хөнгөн үйлдвэрийн салбарт эрэлт байгаа холбогдуулан гадаад ажиллах хүчнийг авч ажиллуулахад дэмжлэг үзүүлэх
- Ноос, ноолуурын салбарын Ажил мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт, ажил мэргэжлийн стандартыг боловсронгуй болгох
- Ноос ноолуурын салбарын Тарифын хэлэлцээ байгуулахад ХНХЯ-аас арга зүйн дэмжлэг хүсэх
- Хөнгөн үйлдвэрийн салбарт нэн эрэлттэй ажил мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн холбоодын дэргэдэх мэргэжил олгох сургалтын төвүүдийг бодлогоор дэмжихийг хүслээ.

Дээрх асуудлуудад яамны эрхлэх асуудлын хүрээнд холбогдох мэдээллийг өгч, зарим асуудалд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа дэд сайд илэрхийллээ.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах