“Хүний эрх ба технологи”-ийн олон нийтийн хяналт шалгалтыг хийж эхэлжээ
Теле хяналтын камер ашиглалт, банк санхүү, шүүхийн шийдвэрийн санд хэргийн оролцогчдын овог нэр, хаяг, ажлын талаарх мэдээллийг ил болголоо.
Мэдээллийн алба

Теле хяналтын камер ашиглалт, банк санхүү, шүүхийн шийдвэрийн санд хэргийн оролцогчдын овог нэр, хаяг, ажлын талаарх мэдээллийг ил болголоо.
Мөн өөрийн профайл дээр бусдын зургийг байршуулсан, өөр хоорондоо бичсэн чатыг нийтэд дэлгэлээ гэх агуулгаар 50 гаруй иргэн Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргасан байна.
Технологийн дэвшлийг ашиглахдаа хүний эрхийг зөрчих эрсдэлийг тооцож, бодлого төлөвлөлт, хүний эрхийг хамгаалах зарчмуудад нийцүүлэх, цаашлаад бид юу хийж чадах вэ гэдгийг бодитоор тооцоолох шаардлагатай.
Энэ шаардлагаар Монгол Улс дахь технологийн дэвшил, хүний эрхийн огтлолцлыг нарийвчлан судлах зорилгоор “Хүний эрх ба технологи”-ийн олон нийтийн хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн н.Нарантуяагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · “Хүний эрх ба технологи”-ийн олон нийтийн хяналт шалгалтыг хийж эхэлжээ
Монгол Улсын цахим хөгжлийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлыг судалж, тулгамдсан асуудлын шийдлийг эрж хайна.
Үүнийг хийсэн цагт бид бодлогод үнэ цэнтэй зөвлөмж өгөх боломжтой болно гэж комиссын гишүүд онцолсон юм.


















