Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүний эрхийн асуудлыг хөндсөн “Хязгааргүй”-д саатаарай

Хүний эрхийн төлөө ажилладаг хүний хувьд хэлэхэд, яг энэ кинон дээр гардаг жишээнүүд олон тохиолддог мөн тэдний ар гэрийнхэн болоод шударга бусаар ялын тогтоол сонссон хүмүүс ирж уулздаг. Үнэхээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ийм хүнд байдалд орсон хүмүүс их байдаг учраас ийм кино хийгдсэнд м

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрхийн асуудлыг хөндсөн “Хязгааргүй”-д саатаарай
Хүний эрхийн асуудлыг хөндсөн “Хязгааргүй”-д саатаарай. Зураг: МҮОНРТ

Монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс эхлэн түүхийн хуудаснаас арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр оруулсан билээ.

Үзлэгийн бүрэлдэхүүн тус бүтээлийг өөр өөрийнхөөрөө шинжин үнэлсэн нь “Хязгааргүй” кино нь дэлгэцийн урлагт өөр амт үнэр ханхлуулсан даацтай бүтээл болсныг харуулна. Эндээс онцлобол, хүний эрхийн хуульч М.Ичинноров киноны талаар “Хүний эрхийн талаар хийсэн анхны бүтээл болсон гэж ойлголоо.

Хүний эрхийн төлөө ажилладаг хүний хувьд хэлэхэд, яг энэ кинон дээр гардаг жишээнүүд олон тохиолддог мөн тэдний ар гэрийнхэн болоод шударга бусаар ялын тогтоол сонссон хүмүүс ирж уулздаг. Үнэхээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ийм хүнд байдалд орсон хүмүүс их байдаг учраас ийм кино хийгдсэнд маш их баярлаж байна” гэжээ.

Хуваалцах