Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хүннү хотыг логистикийн төв болгох төмөр зам ашиглалтад орлоо

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүннү хотыг логистикийн төв болгох төмөр зам ашиглалтад орлоо
Хүннү хотыг логистикийн төв болгох төмөр зам ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ гарцыг бий болгох Багахангай-Хүннү хот-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг ашиглалтад оруулсан.

Шинэ төмөр зам ачаа тээврийн урсгалыг нийслэлийн төвөөс үе шаттай шилжүүлж, тээвэр логистикийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

Энэхүү бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон юм.

Хуваалцах