Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүннү рок” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ

Тэд өнгөрөгч сард “Гэрэг” цомогт багтсан "Чингис хаан" дуу өнөөдөр олны хүртээл болгосон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүннү рок” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ
“Хүннү рок” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 7-ны хооронд АНУ, Канадад аялан тоглолт хийхээр болжээ.

Тус хамтлагийн продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, хамтлагийн ахлагч хөгжимчин, дуучин Ц.Галбадрах, гишүүд нь Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар багтдаг.

Тэд өнгөрөгч сард “Гэрэг” цомогт багтсан "Чингис хаан" дуу өнөөдөр олны хүртээл болгосон.

Сонирхуулахад, “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан билээ.

Тус хамтлагийн дуу Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын өмнө бичигдэж байв.

"The Hu"-гийн “Yu ve yu ve yu” бүтээл мөн Billboard-д эхний аравт багтсан билээ.

Хуваалцах