Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдээгүй байна

Манай улсад хүнсний 660 орчим стандарт бий. Үүний 20 гаруйг шинэчлэх шаардлагатай.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдээгүй байна
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдээгүй байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад хүнсний 660 орчим стандарт бий. Үүний 20 гаруйг шинэчлэх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд 40 гаруй стандартыг шинэчилсэн. Стандартыг өөрчлөх нэг хэрэг ч үүнийгээ мөрдүүлэх нь чухал байна. Гэвч лабораторийн хүчин чадал, хүний нөөц, санхүүжилтийн хэмжээг нэмэлгүйгээр хүнсний аюулгүй байдлыг хангахад хэцүү. Тухайлбал, хими, хор судлалын лаборатори эдгээр стандартын 50 шахам хувийг хянаж чадалгүй үлдээдэг байна.

Түүнчлэн 850 сая төгрөгийн урвалж бодис худалдан авах хэрэгцээ байгаа ч 170 сая төгрөг баталж өгсөн. Үүгээр бид ирэх 5 сар хүртэл ажиллах боломжтой гэж Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн захирал О.Нандин-Эрдэнэ хэллээ.

Mongolian National Radio · Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдээгүй байна

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг 100 хувь тодорхойлох нь чухал. Хүнсний гэх 660 орчим стандартын 500 орчмыг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хянах үүрэгтэй. Гэвч бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдээгүй байна.

Хуваалцах