Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээгүй зөрчил илэрчээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 14 дүгээр хороо, Сандэй худалдааны төвийн В1 давхарь байрлах Аз бэйкери түргэн газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээгүй зөрчил илэрчээ
Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээгүй зөрчил илэрчээ. Зураг: МҮОНРТ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 14 дүгээр хороо, Сандэй худалдааны төвийн В1 давхарь байрлах Аз бэйкери түргэн газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар ажилдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, бэлтгэсэн хоол хүнсний хадгалалтын горим зөрчсөн, түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг дутуу, ажилчид зориулалтын ажлын хувцас өмсөөгүй, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зэрэг зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгуулав.

Хуваалцах