Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ

“Үндэсний лавлагаа лаборатори”-т жимс, хүнсний ногооны пестицидийн үлдэгдлээс гадна эмийн болон хүнд металлын үлдэгдлийг нарийн тодорхойлох боломжтой болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ. Зураг: МҮОНРТ

Манай улс хүнс, эм, хүнд металлын аюулгүй үзүүлэлтийг өндөр хувиар шинжлэх лабораторитой болоод байна.

“Үндэсний лавлагаа лаборатори”-т жимс, хүнсний ногооны пестицидийн үлдэгдлээс гадна эмийн болон хүнд металлын үлдэгдлийг нарийн тодорхойлох боломжтой болжээ.

Өмнө нь аюулгүйн үзүүлэлтийг 60 хувь хүртэл үздэг байсан бол энэ онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр аюулгүйн үзүүлэлтийг 80 хувьд хүргэж чадсан байна.

Мөн хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болсныг “Үндэсний лавлагаа лаборатори”-ийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ ярилаа.

Mongolian National Radio · Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ

Хуваалцах