Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Хурд хэтрүүлэх нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг

ТЦ
Тээврийн Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хурд хэтрүүлэх нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг
Хурд хэтрүүлэх нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Зураг: МҮОНРТ

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг мөрдөж, хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, зам, цаг агаарын нөхцөл, үзэгдэх орчин, хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож, тогтоосон хязгаарыг хэтрүүлэхгүй зорчих үүрэгтэй.

Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтад зааснаар:

▪️ Суурин газарт — 60 км/цаг

▪️ Суурин газрын гадна — 80 км/цаг

▪️ Тууш замд — 100 км/цаг- аас хэтрүүлэхийг хориглоно.

ДЭМБ-ын мэдээллээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 1 хувиар нэмэгдэхэд хүний амь нас хохирсон зам тээврийн ослын эрсдэл 4 хувиар нэмэгддэг байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны дээд хязгаарыг чанд мөрдөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.

Хуваалцах