Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Хурд”, “Никитон” хамтлаг хамтарч “Нүргээн” үүсгэнэ

Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуугаа “Улаанбаатар” паласт сонсож доргих нь.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хурд”, “Никитон” хамтлаг хамтарч “Нүргээн” үүсгэнэ
“Хурд”, “Никитон” хамтлаг хамтарч “Нүргээн” үүсгэнэ. Зураг: МҮОНРТ

Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд”, “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарч “Нүргээн” тоглолтоо ирэх арванхоёрдугаар сарын 9, 10-нд хийхээр болжээ.

Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуугаа “Улаанбаатар” паласт сонсож доргих нь.

Сонирхуулахад “Никитон” хамтлаг 1993 онд байгуулагдсан, Монголын арт рок хамтлаг юм.

Харин “Хурд” хамтлаг 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ.

Хуваалцах