Хурд, Никитон хамтлагууд хамтрахаар болжээ
Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид цуглаж, хуралдсан тухай зургаа өөрсдийн цахим хуудаснаа хэд хоногийн өмнө оруулсан нь сонсогч, фенүүдийнхээ анхаарлыг ихэд татсан.
Мэдээллийн алба

Рокпоп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид цуглаж, хуралдсан тухай зургаа өөрсдийн цахим хуудаснаа хэд хоногийн өмнө оруулсан нь сонсогч, фенүүдийнхээ анхаарлыг ихэд татсан. Тэгвэл тэд өнөөдөр дахин хуралдаж, нэгэн таатай шийдвэрт хүрсэнээ хамтдаа авахуулсан зургийн хамт нийтэлжээ.
Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо мэдэгдсэн байна.





















