“Хурд”-ын залуус хамтлагийнхаа 25 насны ойг тэмдэглэнэ
Гэр бүлийн хамтлаг хэмээн нэрлэгддэг тус хамтлаг “Voice” шоуны шилдэг оролцогч А.Болормааг эгнээндээ багтаасан. Өнгөрсөн зун Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болоход шинэ гишүүнээ танилцуулж байсан юм.
Мэдээллийн алба

Монголын рок попын ертөнцөд өөрийн нэр алдраа тодоор бичиж буй “Хурд”-ын залуус хамтлагийнхаа 25 насны ойг тохиолдуулан “Нар” нэртэй тоглолтоо үзэгчиддээ өргөн барихаар болжээ.
Гэр бүлийн хамтлаг хэмээн нэрлэгддэг тус хамтлаг “Voice” шоуны шилдэг оролцогч А.Болормааг эгнээндээ багтаасан. Өнгөрсөн зун Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болоход шинэ гишүүнээ танилцуулж байсан юм.
Тэгэхээр дээрх хамтлагийн дууг эмэгтэй хүн тайзан дээрээс дуулах нь сонирхолтой санагдах биз ээ.


















