“Хүрээ цам -даншиг наадам 2025” гадаад бөхчүүд барилдахаар бүртгүүллээ
“Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд 06-р сарын 28, 29-ний өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглоно.
Мэдээллийн алба

Тус барилдаанд Тува улсаас:Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэсэн аймгийн заан,-Тува улсын заан Монгуш Айдын-Тува улсын заан Түлүш Сайнбилэг-Тува улсын арслан Куулар Мөнгө-Эрдэнэ-Тува улсын харцага Хомушка Эрдэнэ Куулар Мөнгө-Эрдэнэ-Тува улсын аймгийн заан Шириж Түмэт Тува улсын сумын заан Доржийн Александр нарын 12 бөх,
Солонгос Улсаас:-Солонгосын Үндэсний Шрым бөхийн аварга Чой Жун Ман-Ким Мин Жэ,-Ча Мин Сү нарын бөхчүүд Монгол үндэсний бөхөөр барилдахаар бүртгүүллээ.
“Хүрээ цам -Даншиг наадам” Хүй долоон худаг, Монгол наадам цогцолборт Зургаадугаар сарын 28, 29-ний өдөр болох юм.