Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөрөг”-ийн Д.Цэрэннадмид үзэсгэлэнгээ гаргалаа

Тэрбээр таван сарын өмнөөс үзэсгэлэнгийнхээ бэлтгэл ажлыг ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнтэйгээ хамтран эхлүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөрөг”-ийн Д.Цэрэннадмид үзэсгэлэнгээ гаргалаа
“Хөрөг”-ийн Д.Цэрэннадмид үзэсгэлэнгээ гаргалаа. Зураг: МҮОНРТ

Ардын хүүхдийг хүмүүжүүлэх багшийн мэргэжил эзэмшсэн ч 1963 оноос хойш гэрэл зурагтай амьдралаа холбож, 55 жилийг үдсэн МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн сурвалжлагч Д.Цэрэннадмидийн “Гэрэл зураг, Гэгээн дурсамж” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдлээ.

Тэрбээр таван сарын өмнөөс үзэсгэлэнгийнхээ бэлтгэл ажлыг ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнтэйгээ хамтран эхлүүлжээ.

Анх хүүхдийнхээ зургийг авч, гараагаа эхлүүлж байсан ахмад гэрэл зурагчин өнөөдөр ихэвчлэн урлаг соёл, спортын нэрт зүтгэлтний хөргийг гэрэл зургийнхаа хальсанд буулгасан гэнэ. Мөн түүнийг хөрөг зураг олон авч, гаршсан болохоор мэргэжил нэгтнүүд нь “Хөрөг”-ийн Д.Цэрэннадмид хэмээн хүндэтгэдэг билээ.

Ийнхүү түүний бүтээлтэй танилцана уу.

Хуваалцах