Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хушингын хурд-2018” уралдаан боллоо

Үүнд уяачид их нас, соёолонгийнхоо шандасыг сорьсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хушингын хурд-2018” уралдаан боллоо
“Хушингын хурд-2018” уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Баяндэлгэр сумын “Шувуун саарал” уяачдын холбооноос зохион байгуулсан нэрт уяач Д.Батсүх агсны нэрэмжит “Хушингын хурд-2018” уралдаан тус сумын Цомбын овоонд боллоо.

Үүнд уяачид их нас, соёолонгийнхоо шандасыг сорьсон юм.

Ийнхүү түрүүлж, айрагдсан хүлгийг танилцуулья.

Их нас – 41

  1. Очиржавын цагаан. Улаанбаатар хотын харьяат. Цэнхэр мандал сумын уяач Мөнхдэлгэр уясан.
    2. Лхагжавын хүрэн халзан. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат.
    3. Эрдэнэбатын халиун . Багануур дүүргийн "Босоо сүлд " галын уяач.
    4. Анхбаярын хонгор. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат. /Нэрт уяач Д.Батсүх агсны ач хүү/
    5. Сандагдоржийн саарал. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн уяач.

Соёолон -17

  1. Ганзоригын хүрэн. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат.
    2. Сандагдоржийн хар. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн харьяат.
    3. Б.Мөнхсүхийн хул. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат.
    4. Л.Ёндонжамцын хонгор. Багануур дүүргийн харьяат. /Уугуул нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, ахмад уяач Жамсранжавын зээ хүү/.
    5. Баттулгын хул. Улаанбаатар хот, Багануур дүүргийн харьяат.

Хуваалцах