Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүсийн лабораторийн шинжилгээг хийж байна

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар та бүхэнд хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүсийн лабораторийн шинжилгээг хийж байна
ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүсийн лабораторийн шинжилгээг хийж байна. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсад:

1. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.

2. 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд шинэ коронавирусийн халдвар гарсан бүс нутагт зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 60 хүнд тусгаарлалт, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийсэн.

3. 2020 оны 02 дугаар сарын 01-ний 22:00 цагийн байдлаар шинэ коронавируст (2019-nCoV) халдвар гарсан бүс нутагт зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 40 хүнд тусгаарлалт, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийсэн. Үүнээс ХӨСҮТ-д 29, Дорноговьд 3, Дорнодод 3, Архангайд 1, Хэнтийд 1, Булганд 1, Ховдод 1, Өмнөговьд 1 хүн тус тус байна.

4. Лабораторийн шинжилгээгээр 40 хүнээс шинэ коронавирус (2019-nCoV) илрээгүй сөрөг гарсан.

5. Томуу, томуу төст өвчний тандалтын тогтолцооны дагуу амьсгалын замын хүнд халдварын 20 хүний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжлэхэд 13 хүнээс А(H3N2) вирус илэрсэн.

6. БНХАУ-ын Үхань хотоос 30 оюутан, 1.6 настай 1 хүүхэд, зарим албаны хүмүүс, нисэх онгоцны экипаж, жолооч 15 хүнийг ХӨСҮТ-ийн шинэ болон дахин сэргэж буй халдварын 7-р тасагт тусгаарлаж, ХӨСҮТ-ийн 3 ээлжийн 12 эмч, сувилагч, асрагч ажиллаж байна.

Одоогоор нийт тусгаарлагдсан хүний тоо 57, тандалт, судалгаа үргэлжилж, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Дэлхий нийтэд:

ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны 2020.02.02. 10:00 цагийн байдлаар:

1. Өвчилсөн хүний тоо-14411

2. Нас барсан хүний тоо-304 /Бүх нас баралт БНХАУ-д гарсан/

3. ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдварыг "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" гэж зарлалаа.

БНХАУ-ын 30 муж, БНХАУ-ын Макао, БНХАУ-ын Хонгконг, БНХАУ-ын Тайвань, Сингапур, АНУ, БНСУ, Япон, Непал, Вьетнам, Франц, Канад, Австрали, Малайз, ХБНГУ, Шри-Ланк, Камбож, Арабын нэгдсэн Эмират улс, Финлянд, Филиппин, Энэтхэг, Итали, ОХУ, Швед, Их Британи зэрэг 26 улсад өвчний тохиолдол батлагдсан байна.

-Сэжигтэй тохиолдлын тоо 19544

-1527 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

- Ажиглалтад 102427 хүн байна.

- Бүрэн эдгэрсэн учраас 328 иргэн эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: НЭМГ

Хуваалцах