Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг батална

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй мянган байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болоод байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг батална
“Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг батална. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй мянган байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болоод байна.

Өнгөрсөн оны 9-р сараас мөрдөж эхэлсэн “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хэрэгжилтийг хангана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зохицуулалтаар байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Мөн хүүхдийн өрөөтэй байх, ажилтандаа гэр бүлдээ зарцуулах цаг зав гаргах зэрэг цөөнгүй асуудалд анхаарах үүрэгтэй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч н.Азжаргал ингэж ярилаа.

Mongolian National Radio · “Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг батална

Салбарын яамнаас "Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг удахгүй батлахаар ажиллаж байна.

Хуваалцах