Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ

Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг 1 минутын турш тоолоорой. Унтаж байвал бүр сайн. Ингэхдээ секундын зүүтэй, эсвэл электрон цаг ашиглана.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн амьсгалын тоо 1 минутанд хэвийнхээсээ олон болохыг амьсгал олшрох гэнэ. Үүнд:

-2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон

-2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон

-12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ.

Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг 1 минутын турш тоолоорой. Унтаж байвал бүр сайн. Ингэхдээ секундын зүүтэй, эсвэл электрон цаг ашиглана. Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж, амьсгал авахад хэвлий төмбийж, гаргах үед хонхойх ба үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаараарай. Хатгалгаа өвчний шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Хуваалцах