Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Хүүхдийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг 2022 оны долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна.

Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авах насанд хүрсэн хүүхдүүд иргэний үнэмлэхтэйгээ, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй, өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Хуваалцах