Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдийн баярт зориулсан “Toy Art" чиглэлийн үзэсгэлэнгийн нээлт болно

Тэд иллюстрэшн, анимейшн, комикс, шивээс, Монгол зураг, дижитал арт, 3D арт төрлөөр уран бүтээл туурвидаг бөгөөд анхны үзэсгэлэнд нийт 24 бүтээл дэлгэгдэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн баярт зориулсан “Toy Art" чиглэлийн үзэсгэлэнгийн нээлт болно
Хүүхдийн баярт зориулсан “Toy Art" чиглэлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Toy Art" чиглэлийн анхны үзэсгэлэнгийн нээлт маргааш "Сэнгэраги" галлерейд болно.

"Mad Nomad" хэмээх өвөрмөц нэртэй үзэсгэлэнд таван залуу уран бүтээлч хамтран нүүдэлчдийн баатарлаг дайчин, үлгэр домгийг бүтээлдээ шингээснээ ийнхүү олны хүртээл болгох гэж байна.

Тэд иллюстрэшн, анимейшн, комикс, шивээс, Монгол зураг, дижитал арт, 3D арт төрлөөр уран бүтээл туурвидаг бөгөөд анхны үзэсгэлэнд нийт 24 бүтээл дэлгэгдэх аж.

Уг үзэсгэлэнд анимейшн бүтээлч Ц.Оргил “Супер баатар” бүтээлээрээ, Монгол зураач М.Чингис “Улаан чөтгөр”, 3D бүтээлч Г.Доржрагчаа “Нүүдэлчин Мүнни”, иллюстрэшн бүтээлч Т.Түвшинтөр “Хувилай хаан авд”, комикс бүтээлч Б.Цолмонбаяр “Нүгэлтнүүдийг гэсгээгч сахиус” гэх мэт содон бүтээлээсээ толилуулах аж.

Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 4 хүртэл олны хүртээл болно.

Хуваалцах