Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдийн гар зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Хүүхдийн гар зургийн улсын XIII олимпиадад 3200 сурагч оролцсоноос орон нутгаас 200 гаруй сурагчид оролцсон

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн гар зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Хүүхдийн гар зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дэргэдэх HUGO and COLOR хүүхдийн урлагийн клубийн нэрэмжит Хүүхдийн гар зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс Соёлын яамны дэргэдэх Дүрслэх урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Тус олимпиадад өнгөрсөн хугацаанд 20000 гаруй сурагч оролцож, 2500 бүтээлийг шалгаруулсан ба олимпиадын нэрэмжит фонд үүсгэн давхардсан тоогоор 18 удаагийн үзэсгэлэнг гадаад дотоодын хотуудад дэлгэж, 3 дахь цуврал каталогийг гарган олны хүртээл болгосон байна.

Хүүхдийн гар зургийн улсын XIII олимпиадад 3200 сурагч оролцсоноос орон нутгаас 200 гаруй сурагчид оролцсон ба 1-12 дугаар анги тус бүрт тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудад 3, 3 хүүхэд нийт 150 сурагч шалгаруулж, Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зохион байгуулагчдын хамт шилдэг хүүхдүүд, багш нарын шагналыг гардууллаа. Тус олимпиадад шалгарсан хүүхдүүд, багш нарын шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 11, 12-нд “Монгол арт галерей”-д зохион байгуулагдаж олны хүртээл боллоо.

Хуваалцах