Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Засгийн газраас хүүхдийн мөнгийг буцаад өмнөх шигээ ялгаваргүй олгох шийдвэр гаргасан ч нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хараахан олгоогүй байсан.
Мэдээллийн алба

Засгийн газраас хүүхдийн мөнгийг буцаад өмнөх шигээ ялгаваргүй олгох шийдвэр гаргасан ч нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг хараахан олгоогүй байсан. Харин өнөөдрөөс эхэлж арилжааны зарим банк хүүхдийн мөнгийг олгож эхэллээ.
Нэгдүгээр сарын байдлаар хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар байгаа. Энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь юм. Нэмж мэдээлэхэд, нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгох юм.


















