Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” хэвлэгдлээ

“Нэпко кидс” хүүхдийн номын хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг ээлжит бүтээл “Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” хэвлэгдлээ
“Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Нэпко кидс” хүүхдийн номын хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг ээлжит бүтээл “Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.

Хүмүүн тэр дундаа хүүхдүүд туйлын сониуч. Хүний өвөг дээдэс эрт цагт шөнийн тэнгэрийг хараад одод яагаад анивчдагийг, улирал солигдохыг анзаараад модод яагаад навчсаа гөвдгийг гайхан байсан нь дамжиггүй. Харин өдгөө тэр бүх нууцлаг асуултад хариулж чадахаар мэдлэгтэй болсон билээ.

“Хүүхдийн танин мэдэхүйн нэвтэрхий толь” номонд физик, хими, биологи, газарзүй, одон орон судлал, геологи, палеонтологи зэрэг салбарын шинжлэх ухааны мэдлэг шингэжээ. Уг шинжлэх ухааны салбар бүр уншигчдад дэлхий ертөнцийг өөр өөр өнцгөөс харуулах “аялал” болно хэмээн тус номыг бүтээгч нар онцлов.

Хуваалцах