Хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ
Наадмын маргаашнаас л иргэдийн санааг зовоодог асуудлуудын нэг бол хүүхдийн цэцэрлэг. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна.
Мэдээллийн алба

Наадмын маргаашнаас л иргэдийн санааг зовоодог асуудлуудын нэг бол хүүхдийн цэцэрлэг. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалж 2-5 насныхны 75 орчим хувийг л цэцэрлэгт хамруулах аж. Үүнтэй зэрэгцэн хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэх нь эцэг, эхчүүдэд багагүй чирэгдэл үүсдэг.
Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-аас эхлэн тав хоногийн хугацаанд явуулах бөгөөд нийслэлийн Боловсролын газраас гаргасан зөвлөмжийг үндэслэн цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулах юм байна.


















