Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдийн төв номын сан сан хөмрөгийн баяжилт хийлээ

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хүүхдийн төв номын сангийн фонд баяжилт хийгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төв номын сан сан хөмрөгийн баяжилт хийлээ
Хүүхдийн төв номын сан сан хөмрөгийн баяжилт хийлээ. Зураг: МҮОНРТ

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хүүхдийн төв номын сангийн фонд баяжилт хийгдлээ.

Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Зуун жилийн зуун бүтээл - БНХАУ-ын хүүхдийн уран зохиолын цуврал” номын Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол, ном хандивлах үйл ажиллагаа өнөөдөр Хүүхдийн төв номын санд зохион байгуулагдлаа.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойш ном, хэвлэл, соёлын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн олон улсад хэвлэгдсэн “Зуун жилийн зуун бүтээл” шилдэг цувралыг Монголын хүүхэд багачууд эх хэл дээрээ унших боломж нээгдэж байна.

Эдгээр хандивын номуудыг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд, номын сангууд, уншлагын танхимууд зэрэг байгууллагад үнэ төлбөргүй хандивлана гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах