Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хүүхдийн төв сувилалд инкубатор хүлээлгэн өглөө

Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас хоёрдугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төв сувилалд инкубатор хүлээлгэн өглөө
Хүүхдийн төв сувилалд инкубатор хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас хоёрдугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.

Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол хүүхдийг хүлээн авч, байнгын 24 цагаар 4 ээлжээр тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд асан Д.Зүмбэрэллхам, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка, Чех-Зүүн Азийн худалдааны танхимын Монголын төлөөлөгч Б.Мянганбаяр, Чех улсын “TSE” компаний төлөөлөгч Д.Мөнхзул, Монбио фарм ХХК-ийн Э.Дэлгэрмаа нар оролцлоо.

Хуваалцах