Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүүхдийн урлан бүтээх төв 15 төрлийн ангидаа элсэлт авна

Хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой энэхүү сургалт нь долоо хоногт 2-3 удаа хичээллэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн урлан бүтээх төв 15 төрлийн ангидаа элсэлт авна
Хүүхдийн урлан бүтээх төв 15 төрлийн ангидаа элсэлт авна. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн урлан бүтээх төв 15 төрлийн ангидаа үнэ төлбөргүй элсэлт авч байна. Монголын хүүхдийн урлан бүтээх төв нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг 1993 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.

Хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой энэхүү сургалт нь долоо хоногт 2-3 удаа хичээллэх аж.

Бүртгэл есдүгээр сарын 15-ныг хүртэл 09:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болох бөгөөд дараах 15 төрлийн дугуйландаа 1-12-р ангийн сурагчийг үнэ төлбөргүй элсүүлнэ. Бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, бүртгэлийн хураамжтай очих шаардлагатай юм байна.

Анги:

  1. Уран зураг
    2. Уран сийлбэр
    3. Сүрлэн наамал
    4. Сүрлэн сүлжмэл
    5. Хүүхэлдэй бэлэг дурсгал
    6. Баримал керамик
    7. Уран хайчилбар
    8. Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
    9. Хувцас дизайн
    10. Арьсан урлал, уран дархан
    11. Нисэх онгоцны загвар зохион бүтээх
    12. Авто машины загвар зохион бүтээх
    13. Уран бичлэг
    14. Анхан шатны анги (1-4-р анги)
    15. Чимэглэлийн уран зураг

Хуваалцах