Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн зуслангийн багш нарт экологийн хичээлийн хөтөлбөрийг танилцуулах сургалт боллоо

Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн зуслангийн багш нарт экологийн хичээлийн хөтөлбөрийг танилцуулах сургалт боллоо
Хүүхдийн зуслангийн багш нарт экологийн хичээлийн хөтөлбөрийг танилцуулах сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан байдаг.

Нийслэлийн Байгаль орчны газар болон Иргэний боловсролын төв хамтран нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг зуслангийн багш нарт зориулан боловсруулсан экологийн хичээлийн хөтөлбөрийн зорилго, агуулгыг танилцуулах сургалтыг долдугаар сарын 05-ны өдөр "Маргаашийн хөгжил" хүүхдийн зусланг түшиглэн зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг Сэлбэ, Нарс, Ундраа болон Маргаашийн хөгжил зуслангуудын багш нар хамрагдав. Сургалтаар ус, ой мод, түүний экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаарх хичээлүүдийг оролцооны арга дээр үндэслэн тоглоомын аргаар заах арга барилыг багш нарт эзэмшүүлэв гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Хуваалцах