Хүүхдүүдийн шилдэг бүтээл тодорлоо
Эрүүл мэндийн сайд Н.Удвал уралдаанд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан зарим хүүхдийн шагналыг гардуулан өглөө.
Мэдээллийн алба

"Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014” үйл ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Эрүүл амьдрах миний төсөөлөл” сэдэвт гар зургийн, оюутан залуусын дунд “Эрүүл үр удам” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг тус тус зарласан. Энэхүү уралдаанд тус бүр 500 гаруй бүтээл ирснээс шилдгүүдийг тодруулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал уралдаанд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан зарим хүүхдийн шагналыг гардуулан өглөө.


















