Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхэд хөгжлийн жишиг ордон нээлтээ хийлээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамны захиалгаар Баянгол дүүргийн 4-р хороонд баригдсан "Хүүхэд хөгжлийн ордон, номын сан" өнөөдөр нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхэд хөгжлийн жишиг ордон нээлтээ хийлээ
Хүүхэд хөгжлийн жишиг ордон нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамны захиалгаар Баянгол дүүргийн 4-р хороонд баригдсан "Хүүхэд хөгжлийн ордон, номын сан" өнөөдөр нээлтээ хийлээ. Нийт 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр байгуулсан тус ордон ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн бүхий л төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.

Нээлтийн ёслолд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарэнгэрэл, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Э.Одбаяр, Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн дарга П.Ганбат болон албаны бусад төлөөлөгч, хүүхэд багачуудын төлөөлөл оролцов.

Хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд тус ордонд үйл ажиллагаа явуулах 100 хүүхдийн багтаамж бүхий нийтийн номын сан, өсвөр үеийн хүүхдэд сэтгэл засал, оношлогооны клиник өрөө, 100 хүүхэд хүлээн авах сургалт сурталчилгаа, урлагийн танхимуудад үйлчлүүлж хөгжих боломжтой.

Хүүхэд хөгжлийн ордны бас нэгэн онцлог нь сонсгол, харааны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зам талбай, тусгай уншлагын танхим, сэргээн засалтын кабинет бүхий тоноглолтой улсын хэмжээний жишиг ордон болж байна. Тус ордонд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 40 гаруй багш нар хүүхэд багачууд, өсвөр үеийхний хүсэл зорилгод тулгуурласан 20 гаруй нэр төрлийн дугуйлан, секц хичээллүүлэх юм.

Хуваалцах