Хүүхэд товчин зай, зоос зэрэг гадны биет залгисан бол заавал эмнэлэгт хандах хэрэгтэй
ЭХЭМҮТ-д хавтгай мөн товчин зай гэхчлэн гадны биет залгисан хүүхэд өдөр бүр ирдэг. Зарим гадны биет хүүхдийн өсөлт хөгжилт, амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг.
Мэдээллийн алба

Хүүхэд товчин зай, зоос зэрэг гадны биет залгисан тохиолдол заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.
ЭХЭМҮТ-д хавтгай мөн товчин зай гэхчлэн гадны биет залгисан хүүхэд өдөр бүр ирдэг. Зарим гадны биет хүүхдийн өсөлт хөгжилт, амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Үүний хамгийн аюултай нь товчин зай. Энэ нь улаан хоолой болон ходоодонд тээглэж, гэмтээдэг гэж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч, АУ-ны доктор н.Отгонсүрэн ярилаа.
Mongolian National Radio · Хүүхэд товчин зай, зоос зэрэг гадны биет залгисан бол заавал эмнэлэгт хандах хэрэгтэй
Товчин зай хүүхдийн биеэс авахгүй удах тусам гэмтэл хүндэрдэг. Гэхдээ бөөлжүүлж гарах зэргээр өөрсдөө дур мэдэн эмчлэхийг хориглоно. Иймээс хүүхэд тань товчин зай залгисан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, эмчээс тусламж авахыг анхаарууллаа.


















