Хууль бус ан агнуурын талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийг уриаллаа
иргэдийг хууль бус ан агнахгүй байх, хууль бус ангийн гаралтай түүхий эд хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээллийн алба

“Ховд аймагт ондатра тээвэрлэж байна” гэсэн дуудлага энэ сарын 2-нд 19:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, Ховд аймгийн оршин суугч 34 настай, Х гэх эрэгтэй хууль бусаар 21 ондатра тээвэрлэж байсныг илрүүлж мөрдөн шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хууль бус ан агнахгүй байх, хууль бус ангийн гаралтай түүхий эд хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мөн иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриаллаа.


















