Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар мод бэлтгэсэн компанид хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Энэ сарын эхээр Цагдаагийн байгууллагад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол гэх уулын орчимд хууль бусаар их хэмжээний нойтон мод бэлтгэсэн байна гэсэн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон БОНХЯ-

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар мод бэлтгэсэн компанид хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Хууль бусаар мод бэлтгэсэн компанид хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын эхээр Цагдаагийн байгууллагад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол гэх уулын орчимд хууль бусаар их хэмжээний нойтон мод бэлтгэсэн байна гэсэн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон БОНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хяналт шалгалтын ажлыг хийжээ.

Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутагт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байсан “Хүдэр Өсөх” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах явцад “Хүдэр Өсөх” ХХК нь нарс 102 ширхэг, шинэс 399 ширхэг нийт 501 нойтон модыг хууль бусаар бэлтгэсэн байсан нь тогтоогджээ.

Холбогдох албаныхан ашиг олох зорилгоор нойтон модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байсан тус компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу хуулийн хариуцлага хүлээх юм байна.

Энэ талаар БОНХЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гантулгын яриаг хүргэе.

Хуваалцах