Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар олборлосон нүүрс, зөвшөөрөлгүй мод тээвэрлэснийг илрүүллээ

тээврийн хэрэгслийг нь түр саатуулах байранд хүлээлгэн өгч, түүхий нүүрсийг хураан авч шалгуулж, арга хэмжээ тооцуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгсөн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар олборлосон нүүрс, зөвшөөрөлгүй мод тээвэрлэснийг илрүүллээ
Хууль бусаар олборлосон нүүрс, зөвшөөрөлгүй мод тээвэрлэснийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хот руу орох, гарах хяналтын 7 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Энэ үеэр өнгөрөгч хоногт иргэн Б, Ш нар зохих зөвшөөрөлгүй ойролцоогоор 26 м3 мод тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст эд мөрийн баримтын хамт шалгуулахаар хүлээлгэн өгчээ.

Үүнээс гадна Төв аймгийн харьяат иргэн П Засгийн газрын 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 355 дугаар тогтоолоор хориглосон Налайх дүүрэг дэх бичил уурхайгаас хууль бусаар олборлосон 1.7 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлэн, тээврийн хэрэгслийг нь түр саатуулах байранд хүлээлгэн өгч, түүхий нүүрсийг хураан авч шалгуулж, арга хэмжээ тооцуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах