Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хууль бусаар сум хил давуулсан этгээдүүдэд ял оноов

Шүүхээс шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович, Солтаны Марат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бусаар сум хил давуулсан этгээдүүдэд ял оноов
Хууль бусаар сум хил давуулсан этгээдүүдэд ял оноов. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын иргэн Кривакиш Валерий Владимирович, Монгол Улсын иргэн Солтаны Марат нар бүлэглэн өнгөрөгч оны наймдугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор Н744АН04 /RUS/ дугаартай “Камаз” маркийн авто машинд ачсан барилгын цемент дотор 62800 ширхэг буюу 1256 хайрцаг, 68954400 төгрөгийн үнэтэй, Тоз-8 маркийн бууны 5.6 мм-ийн сумыг нууж, хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд болсон байна.

Шүүхээс шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович, Солтаны Марат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кривакиш Валерий Владимировичд 5 жил 6 сар, яллагдагч Солтаны Маратад 5 жил 1 сарын хорих ялыг тус тус оногдуулжээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1256 хайрцаг буюу 68954400 төгрөгийн бууны сум, 400 ширхэг буюу 6 сая төгрөгийн цементийг тус тус хурааж улсын орлого болгосон бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Камаз” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 55 сая төгрөгийг шүүгдэгч Кривакиш Валерий Владимирович, Солтаны Марат нарын эд хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах