Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас зарим зүйлийг тодруулсан.
Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн олонх нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэнгүй. Ийнхүү энэ талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.


















